ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Өрх толгойлсон эмэгтэйчүүд гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхийг шаардаж байна
2022-08-22

 

 

Өрх толгойлсон эмэгтэйчүүд гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлах шаардлагыг УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүргэлээ.

 

 

Өрх толгойлсон ээжүүдийн төлөөлөл:

 

МУ-ын гэр бүлийн тухай хууль нь 1999 онд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа нэмэлт өөрчлөлт орсон.

 

Одоогийн хэрэгжиж буй хууль хүүхдүүд болон өрх толгойлсон ээж, аавуудын эрхийг зөрчиж байна. Манай улсад өрх толгойлсон 80 000 ээж, 20 000 гаруй аавууд байна гэсэн статистик судалгаа гарсан байдаг.

 

Хүүхдийн тэтгэлэг төлдөг 4 000 гаруй аав, ээжүүд байдаг. Эдний 3/1 нь тэтгэмж төлдөг. Үнийн өсөлттэй холбоотой тэтгэмжид авч буй мөнгө хүүхдийн хэрэгцээт хүрэлцдэггүй. Энэ нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

 

Иймд гэр бүлийн тухай шинэчилсэн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхийг, яаралтай баталж өгөхийг шаардаж байна.

 

  1.  Энэ оны тавдугаар сард УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан хуулийн төслийн шинэчилсэн найруулгад “Орлого өндөртэй бол түүний 50 хувь, орлого багатай бол одоогийн хэрэгжиж байгаа амьжиргааны баталгаажих, нас харгалзахгүй тогтоох.
  2.  Гэр бүл салахад нөлөөлсөн буруутанг тогтоон, хариуцлага тооцдог болох.
  3. Хосууд гэрлэлтээ цуцлуулаагүй ч хоёр талд амьдарч байсан хугацааг харгалзаж, гэрлэлт цуцлуулсны дараа тэтгэмжийн мөнгийг нөхөж олгох
  4.  Эхнэр болон нөхрийн аль нэг нь гадны оронд ажиллахаар болсон бол гэрлэлтийн гэрээ байгуулж, ор сураггүй болсон тохиолдолд Элчин сайдын яамаар дамжуулж хүүхдийн тэтгэлгийг гаргуулдаг болох
  5. Гэр бүл салахад эцэг, эхийн эрх үүргийг хариуцлагатай болгож хүүхэд асран хамгаалах эрх үүргийн гэрээ байгуулдаг болох
  6.  Өрх толгойлсон ээжүүдийн төлөөллийг гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт оролцуулж ажлуулахыг тус тус шаардаж байна. Эдгээр шаардлагуудыг УИХ-ын намрын чуулганы эхний хэлэлцэх хууль болгож, шаардаж байна" гэж мэдэгдлээ.
Shuud.mn
Сонин хачин