Вьетнам улсын Хо Ши Мин хотод таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-27-нд болж байна.
Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Тэмүүжин, Д.Батнасангийн удирдлага дор 28 тамирчин хүч үзнэ. Өнөөдөр тэмцээний өсвөр үеийнхний дөрөв дэх удаагийн пүмсэ төрөл, залуучуудын зургаа дахь удааагийн пүмсэ төрлийн тулаан болох юм.
Өнөөдөр Н.Ариунзул, Т.Болдбаатар, Б.Учрал нар тулалдах хуваарьтай байна. Маргааш пара төрөлд өрсөлдөөн өрнөх бол энэ сарын 24-25-нд өсвөр үеийнхний дөрөв дэх удаагийн тулааны төрөл, энэ сарын 26-27-нд 11 дэх удаагийн залуучуудын тулааны төрлийн медальтнууд тодорно.
Нэмж мэдээлэхэд тус тэмцээнийг Монгол Улсаас олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нар дэнсэлж байгаа юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо