Анхаарал болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдэд зориулсан Монгол, БНСУ-ын хамтарсан анхдугаар фестиваль өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр Жуковын талбайд зохион байгуулагдана.
Тус арга хэмжээний бүх орлогыг түлэгдэлтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд хандивлана. Мөн эхний 100 хүнд үнэ төлбөргүй үзлэг хийх эрхийн бичиг олгох аж.
“U Nine Change” БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллага энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн ЗДТГ дэмжин оролцож байна. Өдөрлөгийн үеэр Солонгос үндэсний хоолноос амталж, тоглоом тоглох, худалдааны арга хэмжээнд оролцох боломжтой.
Уншиж байна |