Хоёрдугаар эмнэлэг ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмлээ
2022-08-19

 

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны наймдугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

 

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг 2022 оны наймдугаар сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий захирлын А89 тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ.

 

Хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнуудын үдсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр гарт олгогддог илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил өсөж одоо байгаагаасаа 15-40 гаруй хувиар нэмэгдэж байна.

 

Түүнчлэн Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь улсын эмнэлгүүдээс анх удаа байгууллагын дэргэдэх 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг ажлуулдаг бөгөөд хоёр дахь хичээлийн жилийн элсэлтээ авахаар бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өө яасан бага нэмэгдэл олгох эмнэлэг бэ. Бусад эмнэлэгүүд 30-40% нэмж байхад.
2022-08-20