ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Цэцэрлэгийн туслах багш нар батламжаа гардан авлаа
2022-08-19

 

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн. Энэ дагуу МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулав.

 

Сургалт танхим болон цахим хэлбэрээр явагдаж, туслах багш нар өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БЕГ-ын Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, МУБИС-ийн захирал О.Алтангоо нараас батламжаа гардан авлаа.

 

 

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр байгууллагын, хувийн, түрээсийн гээд бүхий л хэлбэрээр шинээр цэцэрлэг ашиглалтад оруулж буй. Эдгээр цэцэрлэгт ажиллах 800 туслах багш ийнхүү бэлтгэгдэн ажилдаа орж байна.

 

“Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг төр дангаараа хариуцах бус хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Цаашлаад цэцэрлэгийн туслах багш нар хувийн цэцэрлэг байгуулаад ажиллавал салбар яамны зүгээс дэмжиж ажиллана” гэдгээ сайд онцоллоо.

 

 

Эх сурвалж: БШУЯ

 

Shuud.mn
Сонин хачин