Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 4, 11, 12, 14, 16, 17, 18, 20 дугаар хороодын нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн, гэр хорооллын гудамжаар 220 гэрэлтүүлэг шинээр суурилуулжээ.
Ингэснээр иргэд аюулгүй таатай зорчих, гэмт хэрэг үүсэх аюулаас урьдчилан сэргийлэх үйл явц болж байна.
Мөн нэмэлтээр дүүргийн гэрэлтүүлэг муу орчинд энэ ондоо багтаан 230 гэрэлтүүлэг хийгдэх бол 2023 онд гэр хорооллын орчмыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
Уншиж байна |