ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
БЗД: 2024 он гэхэд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ
2022-08-19

 

Баянзүрх дүүрэгт энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны нийт 39963 хүүхэд байгаа ажээ.

 

Үүнээс 14623 хүүхдийн асуудал хөндөгдөж байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд Баянзүрх дүүргээс тодорхой ажлуудыг зохион байгуулж буй.

 

Тухайлбал хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, бүлэг нэмэх, байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах, гэр цэцэрлэг шинээр байгуулах, түрээсийн байр ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

Баянзүрх дүүрэгт жилд дунджаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамрагдах 9880 хүүхэд шилжин ирдэг. Мөн шинээр баригдсан орон сууцны барилгыг сургууль, цэцэрлэгийн барилгатай харьцуулахад бага байдаг.

 

Дээрх байдлаас шалтгаалж сургуулиуд гурван ээлжээр хичээллэх, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал бий болж байна. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах үүднээс түрээсийн байр ашиглах, цомцог гэр барих, бүлэг нэмэх зэрэг тодорхой ажлыг зохион байгуулж байгаа ч асуудлыг бүрэн шийдэхгүй.

 

Сургуулийн хувьд 11 сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байна. Тиймээс 2023.2024 оны төсөвт зайлшгүй суулгаж 8 сургууль, 8 цэцэрлэг барих хороодыг танилцууллаа.

 

Уг асуудлыг салбарын сайд дэмжиж дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлж, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин