БШУЯ-наас 2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх сурагчдыг E-Mongolia академитай хамтран цахимаар бүртгэх талаар мэдээллээ.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
"2022-2023 оны хичээлийн жилд 750 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахаар байна. Элсэн орж буй бүх хүүхдүүдийг хамран сургах тойргийнхоо дагуу сургуулиудад хуваарилагдсан байгаа. Одоо эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу хуваарилалтыг баталгаажуулах ажлыг энэ сарын 19-25-ны өдөр явуулна" гэж мэдэгдлээ.
Тийм учраас энэ хугацаанд хаяг нь асуудалгүй хүүхдүүд байгаа газраасаа цахимаар бүртгэлээ хийгээд баталгаажуулах боломжтой. Цаашлаад 26-30 ны хооронд хүсэлт баталгаажсан хүүхдүүдийг анги бүлэгт нь хуваарилаад эргээд эцэг эхчүүдэд хариу өгөхөөр бэлтгэл ажлаа хангасан.
Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө.
Уншиж байна |