Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотой хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас худалдан борлуулах газруудын ачаалал огцом ихэсдэг. Харин байнгын ажилладаг тус худалдаа үйлчилгээ эрхэлдэг тус газрууд дээр нэмэлт үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Уг ажлын үйл явцтай холбоотой мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн албанаас өглөө. Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгөв.
Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн 22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа юм.
Иргэд, худалдаа эрхлэгчид асар, майхнаа бэлдэн оролцвол нэмэлт төлбөр, хураамж авахгүй. Дээрх үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн иргэд, худалдаа эрхлэгчид хүсэлтээ дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст гаргах боломжтой ажээ.
Уншиж байна |