Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан билээ. Үүнд
Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Газрын ерөнхий хууль, Кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн хууль зэрэг багц хуулийг Засгийн газраар хэлэлцүүлж, Их хуралд өргөн барьсан. Газартай холбоотой хүний нүдэнд харагддаггүй суурь судалгааны үндэс болсон Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газартай хэлэлцэж өргөн барьж байгаа юм.
Энэ хууль нь 1997 онд батлагдсан. Одоо мөрдөж байгаа хууль нь гурван бүлэг, 15 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар зургаан бүлэг, 34 зүйлтэй болж, илүү нарийсаж байна. 1997 оноос хойш 11 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн хуулийн 30 гаруй хувьд нь өөрчлөлт орсон учраас шинэчилсэн найруулгыг өргөн барьж байгаа юм.
Геодези нь улсын хөгжлийн үндсэн суурь байдаг. Өөрөөр хэлбэл, геодезийн өндөр, налуу, хүндийн зэрэг олон тоон хэмжээст тулгуурлаж бүтээн байгуулалт явагддаг. Хот суурин газрын төлөвлөлт, том төсөл, усны шугам хоолой зэрэг бүх төлөвлөлтүүд геодезийн цэг тэмдэгт тулгуурладаг. Геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь хэд хэдэн давуу талтай.
Тухайлбал, тогтолцоог нарийн болгосон. Хэрэгжүүлэх, хяналт тавих, архивлах геодезийн үйл ажиллагааг нарийн тогтоож өгсөн. Мөн мэдээллийн санг нэг болгох асуудлыг ярьж байна. Олон улсын зээл тусламжаар хийсэн судалгааны тоо баримт нэгдсэн мэдээллийн санд ордоггүй байсан бол энэ хуулиар бүх мэдээллийг нэгтгэхээр болж байгаа. Түүнчлэн, Батлан хамгаалах салбар, чухал тусгайлсан салбар хэмээж геодезийн зарим мэдээллийг нээдэггүй байсан. Харин одоо нийтийн болон тусгайлсан гэж ангилж байна. Ингэснээр зарим гаргасан газрын зураг, мэдээллийн санг нээлттэй болгож иргэн, ААН ашиглах боломжийг тусгаж оруулсан" гэлээ.
Уншиж байна |