Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 206 шинэ тохиолдол батлагдлаа.
Үүний 125 нь Улаанбаатарт, 81 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 972 443 боллоо.
Батлагдсан тохиолдлын 534 071 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 1471 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Уншиж байна |