ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Бид Монголд бадминтоны спорт бусад спорт шиг өргөн дэлгэрээсэй гэж хүсдэг
2022-08-17

 

"Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн нь “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох эрхийн төлөө Манай Улсад зохиогдож байгаа билээ. Энэхүү тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчид оролцож байгаа ба эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Бид энэ удаагийн зочноор Бадминтоны спортоор багаасаа хичээллэсэн "Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээнд эрэгтэй дан хосын төрөлд тоглож буй өсвөрийн тамирчин Б.Баттөгс, А.Тамир нартай спортын талаар халуун дотно яриа өрнүүллээ.

 

-  Та хоёрт энэ өдрийн мэнд хүргэе! 

 

- Сайн байна уу, танд болон бидний ярилцлагыг уншиж буй бүх хүмүүстээ мөн энэ өдрийн мэндийг хүргэж байна

 

- За баярлалаа. Юуны өмнө өөрсдийгөө танилцуулаач?

 

- Намайг Баярсайханы Баттөгс гэдэг. Одоо 17настай Дархан хотод амьдардаг бадминтоноор хичээллээд 6 жил болж байна.

 

- Харин намайг Алтанхуягийн Тамир гэдэг бадминтоноор хичээллээд 4 жил болж байгаа.

 

- Энэ спортоор хичээллэх Хамгийн анхны суурийг тавьсан багш нь хэн бэ?

 

- Б.Баттөгс: Би Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн Батбилэг багш дээр анх суралцаж одоо Хувьтөгөлдөр дасгалжуулагчийн дор бэлтгэлээ хийж байгаа.

 

- А.Тамир: Дархан хотод анх Хувьтөгөлдөр дасгалжуулагч энэ спортоор хичээллэх суурийг тавьж өгсөн. Одоо ч гэсэн энэ багшийнхаа  удирдлаган дор бэлтгэлээ хийж байна.

 

- Өмнө нь ямар уралдаан тэмцээнд оролцож байв?

 

- Б.Баттөгс: Орж байсан том тэмцээнүүдээ дурдвал.

1.2016 оны өсвөрийн улсын аварга эрэгтэй дан хос хүрэл медаль эрэгтэй ганцаарчилсан мөнгөн медаль

2.2018 оны өсвөрийн улсын аварга эрэгтэй дан хос алт эрэгтэй ганцаарчилсан алт 3.2018 оны өсвөрийн чансаа ахиулах тэмцээн эрэгтэй дан хос мөнгө эрэгтэй ганцаарчилсан алт

4.2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй дан хос алт эрэгтэй ганцаарчилсан алт

5.2020 оны өсвөрийн багийн улсын аварга мөнгөн медаль

6.2022 оны өсвөрийн улсын аварга эрэгтэй дан хос мөнгө эрэгтэй ганцаарчилсан алт зэрэг медалиудыг тус тус хүртэж байсан

 

- А.Тамир: Миний хувьд

 1.2019 оны өсвөрийн улсын аварга эрэгтэй ганцаарчилсан хүрэл

2.2019 оны хүүхдийн их наадам мөнгөн медаль

3.2020 он өсвөрийн багийн улсын аварга алт

4.2022 он өсвөрийн улсын аварга эрэгтэй дан хос мөнгөн медалийг авсан.

 

- Хосоороо хэддэх жилдээ тоглож байгаа вэ?

 

- Бид хоёр 2021 оноос хойш одоог хүртэл хосоороо тоглож байна.

 

- Бадминтоны спорт нь хичнээн төрөлтэй юм бэ?

 

- А.Тамир: Эрэгтэй ганцаарчилсан, Эмэгтэй ганцаарчилсан, Эрэгтэй дан хос, Эмэгтэй дан хос, Холимог хос зэрэг төрлүүдтэй.

 

- Хосоороо тоглохын давуу болон сул талаас дурдвал?

 

- Б.Баттөгс: Ганцаараа тоглохоос илүү хосоороо тоглох нь түшигтэй санагддаг. Сул талын хувьд хоорондоо ойлголцохгүй үе тоглож байх явцад тулгардаг. Тиймээс сайн тоглолт гаргахын тулд нэг хүн шиг  байж л  сайн тоглолт гаргаж ирнэ гэсэн үг юм.

 

- Үлгэр жишээ авдаг тамирчин байгаа юу? Байвал аль улсын хэн гэдэг тамирчин бэ?

 

- Б.Баттөгс: Японы Kento Momota гээд эрэгтэй ганцаарчилсангын  тамирчин бий.

 

- Манай тамирчдын хувьд дэлхийн түвшинд хүрэх боломж байгаа болов уу?

 

- Б.Баттөгс: Монголд бадминтон орж ирээд 23жил болж байгаа бусад улсыг бодвол хожуу орж ирсэн гэсэн үг. Жишээлбэл Англи-д 1873онд орж ирсэн Тэгэхээр Монголчууд бага багаар сайжирсаар байгаа дараа дараагийн үеэ сайн бэлдвэл хэдэн жилийн дараа нэг түвшинд хүрэх боломжтой.

 

- А.Тамир: Мөн Спортод ер нь спонсор байгууллага их чухал үүрэгтэй Монголд одоохондоо яг тогтсон спонсор байгууллага их цөөхөн байдаг.

 

- Балет болон уран гулгалт зэрэгт долоо болон найман наснаас суралцаж эхлэх нь оройтсон гэж үздэг. Тэгвэл бадминтоны спорт хэдэн наснаас хичээллэвэл тохиромжтой вэ?

 

- Б.Баттөгс: Олимпын аварга зэрэг сайн тамирчид зургаа, долоон наснаасаа хичээллэж эхэлсэн байдаг. Монголын номер нэг тамирчин есөн наснаасаа эхэлж байсан

 

- ОУ-ын тэмцээнд орохын тулд хэр удаан бэлтгэл хийсэн бэ?

 

- А.Тамир: Зургаадугаар сарын 20-ноос эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн. Ерөнхийдөө бол тогтмол долоон  хоногт дөрвөн удаа  бэлтгэл сургуулил хийдэг.

 

- Ямарваа нэгэн том тэмцээнд сэтгэлзүйгээ яаж бэлддэг вэ?

 

- А.Тамир: Анх тоглож эхлэхдээ их сандардаг байсан. Тоглолтынхоо ур чадварыг нэмэгдүүлэх тусам сандралт арилсан. Боксчин хүн ринг дээр гарахдаа ялагдана гэж гардаггүйтэй адил хэнтэй ч тоглосон хожно гэсэн бодлыг өөртөө тээж тоглодог.

 

- Цаашдын зорилго, алсын хараагаа хэрхэн  төсөөлж байна вэ?

 

- Б.Баттөгс: Нэн түрүүний зорилго бол Монгол Улсын номер нэг тоглогч болохыг хүсдэг. Одоогийн байдлар бид хоёрын алсын хараа  топ улс болох Солонгос, Япон зэрэг улсуудын тамирчидтай нэг түвшинд тоглож чадахаа харуулах.

Мөн бид хоёр Монголд бадминтоны спорт сагс, волейбол зэрэг спорт шиг өргөн тархаж шинэ түвшинд хүрээсэй гэж хүсдэг. Хүүхэд залуучуудыг заавал мундаг тоглогч болохгүй ч гэлээ чөлөөт цагаараа Бадминтоны спортоор хичээллэхийг уриалж байна.

 

- Урилгыг минь хүлээн авч ярилцсан та хоёрт баярлалаа. Зорилгодоо хүрч мундаг тамирчид болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэмцээнд амжилт хүсье. 

- Биднийг урьж ярилцсанд танай  сайтад баярлалаа. Удахгүй улсынхаа нэрийг өндөрт гаргахыг хичээх болно оо.

- Баярлалаа

 

Ташрамд дурдахад Б.Баттөгс, А.Тамир нар өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр эхний тоглолтоо Японы тамирчидтай дан эрэгтэй хосын төрөлд хүч үзэх юм.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Ariunzaya:
Amjilt ❣️
2022-08-18
tsarailag ah nar amjilt?
2022-08-18
Sergelen:
zorilgotoi chadwartai mundag huuhduud yumaa amjilt husey delhiin numbs1 bolooroi??
2022-08-18
Mundag 2 shuu amjilt
2022-08-17
zochin:
өөрсдийн гэсэн сонирхолтой тэрнийхээ төлөө хичээл зүтгэл гаргадаг нь үнэхээр сайхан зүйл Монгол улсад бадминтоны спорт хөгжих болтугай. Мундаг хүүхдүүд байна
2022-08-17
Гольф хөл бөмбөг 2 л их өнгө олдог шүү
2022-08-17