Цахим орчинд од болон гялалзаж буй Төвөд охин Жа Гэнцуо
Сычуань мужийн Аба хошуунд төрж өссөн Жа Гэнцуо гэх улаа бутарсан хацартай, тансаг хоолойтой Төвөд охины дуулж буй бичлэг цахим орчинд түгэж богино хугацаанд олон мянган хүний хараанд өртөж, шуугиан тарьж байгаа билээ.
Тухайн бичлэгэн дээр охин нүүрээ будаагүй, өөртөө итгэлтэй байдал, цээлхэн дуу хоолой нь олны бахдалыг төрүүлсэн. Түүнчлэн англи хэлний дуудлага нь маш цэвэрхэн, эх хэл шигээ дуулж байгаа нь түүнийг олон сая үзэгчтэй болох гол шалтгаан нь болсон юм.
2022 онд Канба телевизийн Төвөдийн хуанлийн усан бар жилийн гала нэвтрүүлэгт оролцож, төрөлх хотынхоо сурталчилгааны бичлэгэнд нь оролцсон нь түүнийг шилдэг гэдгийг хангалттай баталсан хэмээн үздэг.
Жа Гэнцуо 2019 оноос хойш богино хэмжээний бичлэгүүдээ хийж эхэлсэн. Түүний дуулж буй бүх дуу нь хэдий нь олонд танигдсан оддын дуу байдаг. Зарим сонсогч түүнийг төвөд хэлээрээ дуулсангүй хэмээн шүүмжилдэг ч нөгөө нэг хэсэг нь ямар хэлээр дуулах нь хувь хүний эрх хэмээн талцдаг гэнэ.
Мэргэжлийн урлагийн сургуульд суралцаагүй, мэргэжлийн дуучин биш ч гэлээ мэргэжлийн хөгжмийн академид элсэн орж дэлхийн хэмжээний дуучин болох мөрөөдөлтэй гэнэ. Тэр энэхүү мөрөөдлийнхөө төлөө хичээн зүтгэж чадварлаг нэгэн гэдгээ дэлхийн өнцөг булан бүрд буй нуугдсан авьяастнуудад урам зориг өгөхийг зорьдог хэмээн Хятадын мэдээллийн хэрэгслүүдэд онцолжээ.
Эх сурвалж: News.sohu.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ