Өчигдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1763 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Эдгээрээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1532, хулгайтай холбоотой 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 105, гэмт хэргийн шинжтэй 67 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 113, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 106, хүний биед халдсан 62, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 48, эрүүлжүүлэх байранд хоносон 147, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарчээ.
Уншиж байна |