Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэдэг.
Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан залуучуудын хөгжлийн сард зохион байгуулах арга хэмжээний нээлт боллоо.
2022 онд Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байна.
Олон улсын залуучуудын өдрийн уриа, чиглэлтэй уялдуулан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх замаар бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгоход залуучуудын оролцоог чухалчлан үзэж байлаа.
Уншиж байна |