Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жил Эмч, эмнэлгийн ажилтны өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлэх ба энэ хүрээнд ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийх юм. Тус эмнэлэг 33 сувилагчдаа орон сууц худалдан авахад нь зориулж 30 хувийн урьдчилгаа төлбөр гардуулна. Энэхүү ёслол нь ЭХЭМҮТ-д 13:00 цагт болно.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гарган 2022 оны наймдугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан. Энэ хүрээнд эмнэлэг бүр ажилчдынхаа цалинг боломжоороо нэмж, зарим ажилтанд гэр, байрны урьдчилгаа зэргийг олгох юм.
Нийгмийн зүрх нь болсон салбар бол Эрүүл мэндийн салбар, хөдөлгөгч хүч нь мэдээж эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй эмнэлгийн салбарынханд ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ БАЯРЫН МЭНДИЙГ хүргэж байна.
Уншиж байна |