ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ШӨХТГ: Сугалаа явуулдаг компаниудыг шалгаж, арга хэмжээ авлаа
2022-08-12

 

ШӨХТГ иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэгчдийг шалгажээ. Өнөөдрийн байдлаар, Сангийн яамнаас “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлтэй есөн ААН байгаагаас “Монгол сугалаа”, “Түшиг говь хангай”, ”Саятан лото”, “Чинчухажир”, “Эгнэшгүй Их” ХХК-иуд үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.

 

 

Хяналт шалгалтаар “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчлүүд илэрч, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Үүнд:

 

“Он жим” ХХК, ”Нүүдэлчин гэр” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь ”эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, улмаар сугалааны шууд нэвтрүүлгийг телевизүүдээр нэвтрүүлж байсан ба тухайн аж ахуй эрхлэгчдийн зөрчлийг таслан зогсоох талаар ШӨХТГ-ын даргын наймдугаар сарын тавны өдрийн 01/1350 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” хугацаатай албан бичгийг хүргүүлсэн байна.

 

 

Нийтийн цахим орчинд “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа нь хууль эрх зүйн зохицуулалтгүй байх тул боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөлд тусгасан нэрийг дур мэдэн өөрчилдөг, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа эрхэлсэн.

 

 

Мөн тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, хариу мессэж илгээх, үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хэрэглэгчийг хангахгүй байх зэрэг зөрчлүүд илэрсэн ба эдгээрт хяналт тавих, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллах талаар агентлагийн даргын  наймдугаар сарын тавны өдрийн 01/1351 дугаартай албан бичгийг Сангийн яаманд хүргүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бүх сугалааг таслан зогсоомоор байна.
2022-08-12