ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ
2022-08-11

 

Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай, 3.5 тонны даацтай, хог шахах зориулалттай Hyundai /HD72/ маркийн зургаан авто машиныг хог тээврийн компаниудад хүлээлгэн өгчээ.

 

 

Мөн энэ онд Hyundai /HD78/, /HD170/ зэрэг загварын 12, ирэх онд 15 хог тээврийн машинаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа юм. Парк шинэчлэлийг ийнхүү төлөвлөсний дагуу хийснээр хог тээврийн асуудал 100 хувь шийдэгдэх аж.

 

 

Дүүргийн хүн амын нягтаршил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, орон сууцны бүтээн байгуулалт ихэссэн. Гэвч 10 гаруй жилийн хугацаанд хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгээгүй юм. Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байгаагаас 11 нь актлах шаардлагатай буюу ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй аж. Тиймээс засвар үйлчилгээ их хийдгийн улмаас хог ачилтыг хугацаанд нь хийж чаддаггүй байна. Үүнээс болж иргэд ихээр бухимддаг бөгөөд ийнхүү парк шинэчлэл хийснээр асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой болсон байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин