Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 10-ны өдрийн байдлаар томоохон гол мөрний усны түвшин өмнөх өдрийхөөс харьцангуй өөрчлөлт багатай байсан хэдий ч Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн бол Улз, Халх, Хархираа, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 11-нд Ус судлалын Онги-Арвайхээр, Хараа-Дархан харуул орчмоор усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Уншиж байна |