Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр өөрийн удирдаж буй боловсролын салбар болон цахим хөгжлийн асуудалтай холбоотой хэд хэдэн мэдээллийг өгсөн юм.
ЗТХЯ-тай хамтарч Монгол Улсад байгаа автозамын төлбөр авах цэгийг цахимжуулах ажлыг эхлүүлэх шийдвэр гарлаа. Өнөөдрийн байдлаар манай улсад олон улсын болон орон нутгийн шинж чанартай замын урт нийт 15 мянга орчим км байна. Харин уг замд хураамж авч буй 35 цэг байдаг. Энэхүү цэгүүд нь цахимжаагүй учраас Орлого нь тодорхойгүй байдаг Машинаар өнгөрч буй иргэдээс төлбөр авах нь гараар явагддаг. Ингэхдээ бараг л галын хайчаар мөнгө солилцдог гэхэд болно.
Жил болгон замын төлбөр авах цэгээс 30 орчим тэрбум төгрөг орлого олдог үр дүн 30 хувиар буюу 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Мөн цахим шилжилт хийгдсэнээр 35 цаг дээр ажиллаж буй иргэдийн ажлын орон, ажиллах хувь 35 хувиар буурна.
Төлбөр авах цэгүүдийг цахимжуулахдаа, иргэдэд хүртээмжтэй байдлаар QR code уншуулах, эсвэл шууд картаар тооцоо хийдэг байхаар төлөвлөж байна. Түүнчлэн уг ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Учир нь энэ бол төр хувийн хэвшил түншлэлээр хийгдэх цахим шилжилт юм” гэв
Ц.Наранцацрал
Уншиж байна |