Он гарснаас хойш наймдугаар сарын 10-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 77 удаагийн усны ослоор 75 хүн амь насаа алджээ.
Үүний 58 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм.
Гол, усны осол нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Иймд гол усруу орох, ойр орчмоор зорчих иргэдэд Онцгой байдлын Ерөнхий газраас дараах зөвлөмжийг өгч байна.
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
- Хийлдэг гудас, завь зэрэг зориулалтын бус, чанарын шаардлага хангаагүй хэрэгслээр тоглуулахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх.