"The Wasabies” охидын хамтлаг Япон улсын тайзнаа

"The Wasabies” охидын хамтлаг Япон улсад дебютээ хийхээр зорьжээ Боловсрол телевизээс зохион байгуулсан "Оддын академи’ шоунаас төрөн гарсан охидын "The Wasabies” хамтлаг хоёр шинэ гишүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсэн билээ.
Ази тивд гарах зорилготой хэмээн "Shark Tank" нэвтрүүлгийн үеэр дурдаж байсан хамтлагийн охид зорилгодоо алхам алхмаар хүрч өнөөдөр буюу наймдугаар сарын есөнд Япон улсад продюсерын хамтаар очжээ.
Тэд өнгөрөгч хоёрдугаар сард Япон улсад дебют хийхээр болсноо зарласан. Тус улсын энтертайнменттай гэрээ хийж, Япон продюсертой болж буй. “The Wasabies” хамтлаг тун удахгүй шинэ уран бүтээлүүдээ цацаж эхлэх нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ