Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 01-08-ны өдрүүдэд нийт 20 удаагийн дуудлага бүртгэгдсний 13 нь гал түймрийн, 7 нь аврах ажиллагааны дуудлага ажээ.
Дуудлагаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 400 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.
Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1223, ой, хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 129 буюу нийт 1357 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-аар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншиж байна |