ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо болж буй "Азийн хүүхдүүд 2022" олон улсын спортын VII наадмын масрестлингийн төрлөөр 70 кг-д Одгэрэлийн Жавхлан, 80 кг-д Соёл-Эрдэнийн Заяа нар хүрэл медаль хүртэж багийн медаийн тоог 8 болгоод байна.
Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин оролцож байгаа юм.
Монгол Улсаас тус наадамд жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усанд сэлэлт гэсэн спортын 5 төрөлд өрсөлдөж байна.
Монголын өсвөрийн баг тамирчдаас “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадмын медалийн салхийг хагалж жүдо бөхийн 46 кг-д Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-д Ч.Төгөлдөр хүрэл медаль хүртсэн бол самбо бөхийн тэмцээний охидын 47 кг жинд О.Нандин-Эрдэнэ, хөвгүүдийн 49 кг-д Б.Чинхүслэн нар хүрэл медалийн эзэд болсон юм.
Улмаар тус наадмын жүдо бөхийн 70 кг-д Лхагвасүрэнгийн Амар-Энх, масрестлингийн төрлөөр 60 кг жинд Гантөмөрийн Эрдэнэхатан нар медаль хүртэж нийт 1 мөнгө, 5 хүрэлтэй болоод байсан билээ.
Уншиж байна |