Сүүлийн үед зөвшөөрөлгүй үерийн далангийн ойр буусан алууд үер усны аюулд өртөж байгаа. Үүнээс улбаалан эд хөрөнгө, цаашлаад гэр орноо ч алдах эрсдэл өндөр байгаа юм. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлж 20 дугаар хорооны эрсдэлтэй бүсэд шуудуу татжээ. Ингэснээр үер, усны эрсдэлтэй, хаврын шар усны болон борооны улиралд ус ихээр тогтдог Хадат хэсэгт ус тогтолгүй тухайн хороонд амьдарч буй айл, өхрүүд үерт автах нөхцөл боломж буурч байгаа юм. Шуудуу татаж хязгаарласан усыг Сэлбэ голруу нийлхээр шийджээ.
Өмнө нь иргэний хүсэлтийн дагуу Засаг дарга Х.Болормаа нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газрын инженер болон Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн хамт ажиллан нөхцөл байдлыг үнэлж, суваг, шуудуу татах, далан барих асуудлыг шийдвэрлэхээр болсон нь өнөөдөр ажил хэрэг боллоо.
Уншиж байна |