Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн нийтийн болон хувийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, талбайд зар сурталчилгаа байршуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд шаардлага хүргүүлэн, сурталчилгааны самбаруудыг буулгаж эхэллээ.
Электрон буюу цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зурагт болон үгэн мэдээлэл бүхий гадна зар сурталчилгааны самбарыг нийслэлийн гудамж талбайд олон нийтэд ил харагдах байдлаар байршуулсан мөн цахим орчноор цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зар сурталчилгаа явуулж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.
Энэ үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно” гэж заасныг зөрчиж буй тул зөрчлийг арилгуулахаар “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ, “Электрон гаджет”, “Танко трейд”, “Грийн сөркл”, “Новака интернэйшнл”, “Фоор сийсон” ХХК болон цахим орчноор сурталчилгаа хийж буй бусад аж ахуй эрхлэгч, иргэнд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.
Уншиж байна |