ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Долоон байршлын зам засвар, шинэчлэл бүрэн дууслаа
2022-08-03

 

Засвар, шинэчлэл хийхээр болсон гол болон туслах 14 гудамж, замаас долоон байршил дахь засвар, шинэчлэл бүрэн дуусаж, дөрвөн байршилд уг ажил үргэлжилж байна.

 

Нэг байршил буюу Усны гудамж дахь засварын ажил тендер шалгаруулах шатандаа байгаа бол Намъянжугийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж буй юм.

 

Үлдсэн нэг байршил болох Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм.

 

Дээрх замуудад сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна.

 

Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тухайн замуудад цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажлыг хийж байгаа юм.

 

 

Замын засвар, шинэчлэлийн ажил хийгдэж дууссан долоон байршил:

 

  1. С.Чоймболын гудамж буюу 11 дүгээр сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл
  2. Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Чингисийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл
  3. Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл
  4. Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл
  5. Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл
  6. Н.Содномын гудамж буюу МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд замаас Авто плазагийн уулзвар хүртэл
  7. Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл гэсэн зургаан байршилд авто зам шинэчлэл, явган хүний зам засварын ажил бүрэн дуусаад байна.

 

Хучилтын ажил бүрэн дуусаж, явган хүний зам засаж буй хоёр байршил:

  1. Их сургуулийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэл
  2. Ногоон нуурын гудамж буюу Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэл

 

Хэсэгчлэн хааж, хучилт хийж буй байршил:

  • Амарсанаагийн гудамж буюу “Макс молл” их дэлгүүрийн баруун уулзвараас Ахуй үйлчилгээний уулзвар хүртэл

 

Замын суурь сольж, хуучин чулуун хашлага суулгаж, хучилт хийхэд бэлтгэж буй байршил:

  • Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн зам

 

Гүйцэтгэгчийн тендер шалгаруулж буй байршил:

  • Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл
Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-08-05