ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Нийслэлийн хэмжээнд шарилж устгал хийж байна
2022-08-03

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байна.

 

 

Тус ажлын хүрээнд “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах шарилж устгах ажлын удирдамж”-ийг батлан, дүүргүүдэд хүргүүлж, хөл газрын ургамлыг тайрах, таналт хийх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн юм.

 

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 10234 аж ахуй нэгж, байгууллагын 34604 ажилтан, алба хаагчид шарилж устгах ажилд оролцож, нийтийн эзэмшлийн 1,461,565 ам метр талбайгаас 1952 тонн шарилжийг түүж, цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгаад байна.

 

 

 

Шарилж устгалын ажлын эхний үе шатыг зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Харин хоёрдугаар үе шатыг өчигдөр буюу наймдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд  наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

 

 

Шарилж устгах ажил нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, таналт хийх байдлаар ургалтыг зогсоох, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх цэвэрлэгээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ. 

Shuud.mn
Сонин хачин