Яармагийн зам ачаалал ихтэй байгаа учир Нисэх болоод Хөшигийн хөндийг зоригсод Сонсголонгийн зам, Ажилчны гудамж, ТЭЦ-ийн замуудыг сонгон зорчихыг мэргэжилтнүүд сануулж байна.
Хан-Уул дүүргийн яармагийн замд 37.5 метр урттай нүхэн гарцын бүтээн байгуулалт хийгдэж байна. Уг гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм.
Иргэдийн хүсэлт болоод Тээврийн цагдаагийн газрын судалгаанд үндэслэн нүхэн гарцын бүтээн байгуулалтыг аль болох түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхэд анхаарч байна.
Бүтээн байгуулалтыг наадмын өмнө болон наадмын өдрүүдэд хийх боломж байгаагүйг холбогдох албаныхан тайлбарласан. Учир нь наадмын өмнө болон наадмын үеэр баруун бүсийг зорьсон аялагчид, Хүй долоон худгийг зорих наадамчдын ая тухыг хангах шаардлагатай байсан бол наадмын дараах өдрүүдэд бороотой байсан нь ажил эхлүүлэхэд сөргөөр нөлөөлсөн байна.
Уншиж байна |