Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Коронавирус /Ковид-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүллээ.
Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу болон Их тойруу орчмын автобусны буудлуудаас цэвэрлэгээний ажил эхэлж байгаа бөгөөд цаашлаад хотын бусад хэсэгт байрлах автобусны буудлуудыг цэвэрлэх ажил шат дараатай үргэлжилнэ.
Хотын төвийн болон хүн ихээр цугладаг байршлын автобусны буудлуудыг цэвэрлэх ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан байгууллагын долоон бригад гүйцэтгэж байна.
Цэвэрлэгээний ажлыг сард найман удаагийн давтамжтайгаар аравдугаар сарын 15-ыг хүртэл зохион байгуулах юм.
Уншиж байна |