Төв аймгийн Заамар суманд “Хүмүүс уурхайн баяжуулах төхөөрөмж рүү дайран орж шороо дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл энэ оны долоодугаар сарын 31-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий аж ахуйн нэгжийн уурхайд гар аргаар алт олборлогч иргэд хүчээр нэвтрэн төхөөрөмжөөс шороо дээрэмдсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байжээ.
Цагдаагийн алба хаагчид газар дээр нь таслан зогсоож, 48-52 насны 4 этгээдийг түр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншиж байна |