Ө.Мөнхжин олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

Ө.Мөнхжин олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

 

Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетийн гоцлооч, Монголын сонгодог урлагт өнгө нэмж буй балетчин Ө.Мөнхжин БНСУ-д болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрын эзэн болжээ. 

 

Ө.Мөнхжин ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, 2018 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрт балетын  жүжигчнээр ажиллаж байна.

 

Тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнээс мөнгөн медаль. 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнээс "Тусгай байр"-ын шагнал, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод болсон "Орос-Япон Евро Азийн" балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагналыг тус тус хүртэж байжээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ