Булган аймаг, Тэшиг сум. Хужирт багийн Шинэ нисэхийн байшин шатаж байна гэсэн мэдээллийг долоодугаар сарын 28-ны өдрийн 11 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэн З-ын 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж 12 цагт 45 минутад гал түймрийг бүрэн унтраасан байна.
Гал түймэрт Б/5 настай, эмэгтэй/, Т/3 настай, эрэгтэй/, Г/1 настай, эмэгтэй/ нар өртөж нас баржээ. Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч мөн өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажилласан байна.
Уншиж байна |