Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Улз болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.
Үүр, Балж, Онон, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэсэн хэвээр байна.
Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Уншиж байна |