Манай улсад сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж, гурван удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. ЭМЯ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, ГЕГ, НЭМҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ууд хамтран хийсэн эрсдэлийн үнэлгээгээр уг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл дунд гэж үнэлэгджээ.
Уг өвчин дэлхийн улс орнуудад зөөвөрлөгдөн тархаж буйтай холбогдуулан манай улс 05 дугаар сарын 24-нөөс эхлэн өрхийн эмнэлэг, амбулторийн эмч нарт цахим сургалт зохион байгуулж, эмчилгээний журмыг баталсан байна.
ЭМЯ-наас сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн Европын улс орнууд, АНУ-д аялахдаа онцгой анхаарах, онцын шаардлагагүй бол тус улсууд руу аялахгүй байх, гараа савандаж угаахыг зөвлөж байна.
Уншиж байна |