Эрүүл мэндийн яамнаас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Дэлхий дахинд омикроны ВА4, ВА5 хувилбарын давалгаа явагдаж байна. Япон улсад хоногт 180 мянган тохиолдол илэрч, хамгийн өндөр хувьтай байна. БНСУ-д хоногт илрэх тохиолдлын тоо 100 мянгыг давсан бол манай улсын урд, хойд хөршид тохиолдлын тоо буурч байна.
Манай улсад ВА4, ВА5 хувилбарын тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихсэж байгаа ч ВА5 давамгайлж байна. Альфа, дельта, омикроны ВА1, ВА2 хувилбараар өвдсөн хүмүүс дахин халдвар авч байна. Вакцин хийлгэснээс зургаан сарын дараа дахин халдвар авах эрсдэл өндөр байна.
ВА4, ВА5 хувилбарын үед хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх, хуурай ханиалгах, нус гоожих зэрэг томуу, ханиадны шинж тэмдэг тод илэрч байна.
Тиймээс амны хаалт зүүж, гараа угаах, агаар сэлгэлт хийх зэрэг халдвар хамгааллын дэглэмдээ эргэн орохыг иргэдэд зөвлөж байна.
Уншиж байна |