Монгол-Хятадын компаниуд хамтран хэрэгжүүлэх дөрвөн төсөлд гарын үсэг зуржээ
2022-07-29

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Ниншя ӨЗО, МҮХАҮТ хооронд Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцож, үг хэлэв.

 

 

Уг арга хэмжээний үр үеэр дараах дөрвөн төсөлд гарын үсэг зурсан байна. 

 

- “Монгол дахь Хятадын Ниншягийн худалдааны танхим” болон “Өлзий боомтын удирдлага, менежмент” ХХК хооронд “Нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, хадгалалтын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”

 

- “Монголын Чөнжүнбао” ХХК болон Монгол Улсын Жүлө групп говь” ХХК хооронд “Тавантолгой-Өлзий боомт чиглэлийн 270 км хүнд даацын авто зам барих хамтын ажиллагааны төсөл”

 

-“Ниншя Чинлянь эрчим хүчний групп” ХХК болон “Саусгоби ресурс лимитэд” ХХК хооронд 1.5 сая тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээ”

 

- “Ниншя Хаозө Лүе” ХХК болон “Саусгоби ресурс лимитэд” ХХК хооронд “1.0 тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн уул уурхайн бүсийг ногоон болгох хамтын ажиллагааны төсөл” зэрэг 4 төсөлд гарын үсэг зурав.

Shuud.mn
Сонин хачин
хужаа нар хужаа нартайгаа гэрээ хийж байгаа монголчууд юу гэж хятадтай гэрээ хийхийн
2022-08-01
Иргэн:
Монголын төр засаг модонд дургүй, байшин барилга барих зөвшөөрлийг хүн болгонд өгдөг. Үндэсний амралтын хүрээлэнгийн газарт удахгүй хорооллууд ба хотхонууд босно.
2022-07-30
Баларсаан:
Тэрбум мод тарих гэрээг Хятадтай хийсэн гнэүүүү. Зээл аваад өрөнд оруулж мод тарихаар чнь Бүр сүйрэхнээээ. Яанадаа. Хятад компани үнэгүй мод тарих уу. Өрөө төлж л таараа. Энэ улсыг хорлох дампууруулах хорлонтой ажил хийж эхэллээ шү
2022-07-30
зочин:
2 хятад ХХК хоорондоо гэрээ хийж байна. Бидэнд үлдэх үр ашгаа хэрхэн тооцсон юм бол доо
2022-07-30
Баларсаан:
Тэрбум мод тарих гэрээг Хятадтай хийсэн гнэүүүү. Зээл аваад өрөнд оруулж мод тарихаар чнь Бүр сүйрэхнээээ. Яанадаа. Хятад компани үнэгүй мод тарих уу. Өрөө төлж л таараа. Энэ улсыг хорлох дампууруулах хорлонтой ажил хийж эхэллээ шү
2022-07-30
зочин:
...за даа монгол ААН-дийн нэрийг ч уншиж тогтооно гэдэг бузгай хүндрэл учруулах нь..хазгай хэлнэ..хүний юм шиг л сонсогдоод байх юм...ЧӨНЖҮБАЙ..ЖӨЛҮ..ХХК-гээд л.арггүй хурдацтай хөгжиж байгаа юм болов уу...
2022-07-29