Ойрын жилүүдэд манай орны ойн экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь хөнөөлт шавж, өвчний хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна. Улсын хэмжээнд 16 аймгийн 109 сум, Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт 732.7 мянган га талбайд ойн хөнөөлт шавж хэт олширч хөнөөл учруулах болсон нь зайлшгүй арга хэмжээ авахад хүргэжээ.
Хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэх нарийвчилсан судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийж дууссан байна. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцээд Ойн тухай хуулийн 27.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг үндэслэн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зайлшгүй шаардлагатай 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай тогтоолыг баталлаа.
Уншиж байна |