Энэ онд манай улс 67.7 сая толгой мал тоолуулсан байна. Мөн энэ жил 24 сая төл хүлээж авсан нь сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутагт 91 сая толгой мал бэлчээрлэж байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Жилд малын зүй бус хорогдол 1.6 сая байдаг. Харин энэ жил 118 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Төлийн тоо нэмэгдэж, малын зүй бус хорогдол буурсан аж.
Б.Хэрлэн
Уншиж байна |