Тариаланчдад 6.5 тэрбум төгрөгийн шатахууны татаас олгоно
2022-07-27

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалттай холбогдуулан тодорхой шийдвэр гаргалаа. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

 

 

Энэ жил улсын хэмжээнд 368.4 мянган га талбайд улаанбуудай, 19.7 га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний ногоо, 51.2 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал тариад байна.

 

Өнгөрсөн жил дизель түлшний 3380 төгрөг байсан бол энэ жил 4030 төгрөг болоод байна. Тиймээс Засгийн газраас намрын ургац хураалт болон уриншийн бэлтгэл ажилд зориулж, 10 мянган тонн түлшний үнийг хаврын тариалалтын түвшинд байлгахын тулд Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэлээ. Энэ татаасыг ургац хураалтын гүйцэтгэлээр олгоно.

 

Энэ намрын ургац хураалтад 10-15 мянган оюутныг ажиллуулна.

Shuud.mn
Сонин хачин