ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ЕБС-иудад англи хэлний чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд
2022-07-26

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний тухай" 372 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө” (2022-2023)-ний дагуу дараах арга хэмжээг төлөвлөжээ.

 

 

✅Ахлах ангийн суралцагчдад зориулсан англи хэлний нэг жилийн эрчимжүүлсэн ‘Welcome’ хөтөлбөрийг ерөнхий боловсролын 20 сургуульд хэрэгжүүлнэ.

 

✅Англи хэл сайн эзэмшсэн суралцагчид бусдынхаа англи хэлний түвшнийг ахиулахад зөвлөгчөөр ажиллаж, хамтран суралцах “Зөвлөгч\ментор сурагч” хөтөлбөрийг ерөнхий боловсролын 50 сургуульд хэрэгжүүлнэ.

 

✅“Х-reading” зэрэг цахим номын санд түшиглэн, суралцагч, багш нарын англи хэлний чадварыг хөгжүүлнэ.

 

✅Математик, байгалийн ухааны хичээлүүдийг англи хэлээр заах багш нарыг мэргэжлийн англи хэлний сургалтад хамруулж эхэлнэ.

 

✅Англи хэлний багш бус, бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэдийг англи хэлний багшаар хөрвөн ажиллах боломж бүрдүүлнэ.

 

✅Лаборатори сургуулиуд дээр англи хэлний сургалтын танхим байгуулагдаж мэргэшсэн сургагч багш нар ажиллана.

 

✅Үндэсний их сургуулиудад TESOL түвшний сургалт явуулахад дэмжлэг үзүүлнэ.

 

✅Багш нарт TESOL зэрэг олгох сургалтуудыг дотоодын байгууллагууд, мэргэжлийн холбоо, гадаад хэлний төвүүдтэй хамтран зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин
Hend ch hereggui oros heliig odoo boliochee...huuhdiin tsag zav baraad...orond ni hund heregtei hicheel ordog bolgo
2022-07-27
зочин:
Бусдын хэлийг шүтнэ гэдэг нь өөрийн эх хэл уруугаа нулимж байгаа хэрэг шүү дээ.
2022-07-26