ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
5-13 насны долоон хүүхэд голын салаанд усанд боогджээ
2022-07-25

 

Өчигдөр буюу долоодугаар сарын 25-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хар усан тохой Туул голд хүүхдүүд боогдсон хэрэг гарчээ.

 

Тодруулбал 5-13 насны долоон хүүхэд голын салаанд усанд боогдож, урсах эрсдэлтэй байжээ. НОБГ-ын алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч ажилласан байна.

 

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 07 сарын 20-ний байдлаар бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас голын усанд осолдож 6 хүүхэд амь насаа алджээ.

 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулж, голын эрэг дагуу бага насны хүүхдийг тоглуулахгүй байх, байнгын анхаарал, сонор сэрэмжтэй байх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч гэнэтийн хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, үер усны аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин