Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлагуудыг халжээ

ЗХЖШ-аас цэргийн албан хаагчдын асуудлаар мэдээлэл хийлээ. Цэргийн албан хаагч амиа алдсан Зэвсэгт хүчний 167 дугаар ангид албаны шалгалт орж, албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ. Тодруулбал:
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, Ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, миномётын батальоны захирагч, артиллерийн батальоны ахлагч нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Цэргийн албан хаагчийн амиа алдсан шалтгаан тодорхой болоогүй байна. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж ЗХЖШ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ