Энхрий үрс халуун сэтгэл ТББ-ын тэргүүн О.Энхмаа “Миний бие сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газарт нийт 9 удаа гомдол гаргаж, таван удаа хэрэг үүсгэсэн. Гэвч шийдэгдэлгүй шууд хаагддаг.
Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаа шүүгч прокуроруудыг шалгаж, зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж УЕП-ын дарга Б.Жаргалсайханд шаардах хуудас хүргүүлж байна.
Шаардлагыг дараах таван хэргүүд дээр үндэслэн хүргүүлж байна.
2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр дөрөвдүгээр амаржих газарт 9,7 тэрбум төгрөгийн луйврын асуудлыг илчилж, яаралтай ашиглалтад оруулах бүх арга хэмжээг аван, хэрэг үүсгэн шалгуулсан.
2019 онд Түлэнхий эмнэлгийн газрын 60%-ийн дээрмийг илчилж хэрэг үүсгүүлсэн. Гэвч энэ хэрэг шийдэгдэлгүй нийт гурван удаа хааж, нээсэн. Хэрэг нээгдсэн ч хэргийг шүүхэд шилжүүлэлгүй, ажлын үйл явцыг зогсоосон.
2020 оны есдүгээр сараас эхлэн КОВИД-ын санхүүжилтийг ил болгон 2,6 их наяд төгрөгийн санхүүжилтэд шалгалт оруулан, хэрэг үүсгүүлсэн. Харамсалтай нь хэрэг бүртгэл үүсгэхээс татгалзсан.
Засгийн газрын аравдугаар байрны долоон тэрбум төгрөгийг Төрийн өмчийн хорооноос хууль бусаар өөр данс руу шилжсэн. энэ асуудлын холбогдох хэрхийг нээхийг шаардаж байна.
2020 оны есдүгээр сард цэвэрлэх байгууламжид орсон нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг дахин сэргээх хүсэлтийг хүлээн авч хэрэг үүсгэлгүй хаагдсан хэргүүдийг дахин шалгаж өгөхийг шаардаж байна” гэж мэдэгдлээ.
Мөн тэрбээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн эрхийн дагуу үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.
Уншиж байна |