ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
НОБГ: Аюулт үзэгдэл, ослоос 47 иргэнийг аварч, 68 иргэний аюулгүй байдлыг хангажээ
2022-07-25

 

 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 10 дуудлагаар алба хаагчид шуурхай ажилжээ.

 

Гал түймрийн утаажилтын бүсээс 68 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, аюулт үзэгдэл, ослоос 47 иргэний амь нас, 4 тэрбум 290 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын эргээр зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаа тул бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, баталгаат зам гүүрээр зорчин, голын усны ослоос урьдчилан сэргийлж, анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин