Монгол Улсын ядуурлын судалгааг танилцуулахад бэлэн болжээ

Дэлхийн банкны Макро эдийн засаг, засаглал, санхүү, ядуурал хариуцсан Ази номхон далайн бүсийн захирал Хассан Заман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. Тэд ХНХ-ын сайд А.Ариунзаяатай уулзаж, нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого чиглэлийн талаар санал солилцсон байна.
Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран хоёр жил тутамд хийдэг Ядуурлын судалгааг 2020 оны байдлаар олон нийтэд танилцуулахад бэлэн болсон аж.
Халамжийн бодлогын хамгийн том үйлчилгээ бол Хүүхдийн мөнгө. 2021 онд ДНБ-ийн 3.1 хувийг дан ганц Хүүхдийн мөнгөд зарцуулсан байна. Ковид болон эдийн засгийн хүндрэлийн үед Хүүхдийн мөнгөөр дамжиж айл өрх болгонд хүрсэн Халамжийн бодлогыг цаашид зорилтот бүлэг рүү чиглүүлэх нь чухал ач холбогдолтой. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх, мөн хөгжлийн хөрөнгө оруулалтын төсвийн орон зай гаргаж чадах эсэх нь үүнээс хамаарч байгааг онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ