Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Манай улсад Омикроны ВА4, ВА5 хувилбар бүртгэгдэж, нийт халдварын 10 орчим хувийг эзэлж байна. Энэ хувилбарын тархалт сарын сүүл гэхэд 80-90 хувьд хүрнэ гэсэн тооцоог судлаачид гаргасан талаар ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээллээ. Манай улсад энэ сард Омикроны ВА4, ВА5 хувилбараар өвчилсөн нэг хүн нас баржээ.
Омикроны ВА4, ВА5 хувилбарын давалгаа 2-3 сар үргэлжилж байна. Манай улс энэ давалгааны үед хөл хорио тогтоохгүй. Харин иргэдийг амны хаалт зүүж, зайгаа барих, олон хүнтэй газарт очихгүй байх, ахмад настан, хүүхдэд анхааралтай хандахыг уриалж байна.
Омикроны ВА4, ВА5 хувилбарын шинж тэмдэг
-Толгой өвдөх
-Нус гоожих
-Хоолой хорсож өвдөж, юм залгиж чадахгүй болох
-Бөгшүүлж ханиах
-Цустай цэрээр ханиах
Хүүхдэд илрэх шинж тэмдэг
-Эхний 3 хоногт хурц халуурах
-Ханиалгах
-Бөөлжих
-Суулгах
Халдвар илэрсэн тохиолдолд гэртээ дархлаа дэмжих эмчилгээ хийж, шингэн сайн уух, халуун шөлтэй хоол идэх зөвлөмжийг хүргүүлж байна. Эмнэлэгт хүүхэд, өндөр настан, хавсарсан өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдийг эрэмблэн хэвтүүлэх аж.
Б.Хэрлэн
Уншиж байна |