Монголын үндэсний спортын наадам Хүй 7 худагт болно
2022-07-22

 

Монголын үндэсний спортын долоодугаар наадмын зохион байгуулах хорооны зүгээс наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өглөө.

 

БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл:

 

“Монголын үндэсний их наадам наймдугаар сарын 11-14 ний өдрүүдэд Хүй 7 худагт спортын 13 төрлөөр зохион байгуулагдана.

 

Тус наадамд одоогийн байдлаар 2700 гаруй тамирчин цахимаар бүртгүүлсэн. Наадмын арга хэмжээнд нийт 3000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна.

 

Наадмын зохион байгуулагчаар Үндэсний спортын хороо хариуцан ажиллахаар болсон. Наадмын нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 11-ний өглөөний 11:00 цагт болно.

Наадам сур харваа, морьт харваа, үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, жороо морины уралдаан гэсэн төрлүүдээр зохион байгуулагдана.

 

Үндэсний спортын долоодугаар наадмын нээлт болон хаалт зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдхаар төлөвлөгдөж байна. Үүнээс гадна  Монголын биет бус соёлын өвийг хэрхэн ард иргэдэд сурталчлах, хүүхэд залуучуудад өвлүүлэн үлээх талаарх зорилго, чиглэлийг баримталсан сурталчилгааны ажлууд хийгдэнэ.

 

Наадмын үйл ажиллагааг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр гурав хоногийн турш шууд дамжуулан хүргэнэ. Мөн наадмын үеэр хэв журам сахиулах цагдаагийн алба хаагч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг мөн мэргэжлийн хяналтын ажлын хэсгүүд тус тус ажиллана” гэж мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Энэ наадам 4 жилд 1 удаа болж, малчин голдуу иргэд оролцдог онцлоготой
2022-07-31
Corinaagaa yah gej baigaa ym be. Bygdig ni ovdood yh gsn yg yy
2022-07-24
irgen:
malnyyd yuma bolioche,tsar tahliin davalgaa ehllee geed baigaa biz de
2022-07-23
ds:
ynz buriin ner uguud naadaad baidaa , uvliin beltgel ajil haachgui ,bas nuguu gait haldvar buurch hamaagaa aldav uu?
2022-07-22