23 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах долоон шийдэл
2022-07-22

Үндэсний Статистикийн хорооноос гаргасан 2021 оны жилийн эцсийн мэдээгээр 141,0 мянган цэцэрлэгийн насны хүүхэд Улаанбаатар хотод байгаа бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн одоогийн хүчин чадлаар 106,0 мянга орчим хүүхдийг суралцуулах боломжтой. Үлдсэн 34,0 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжит бүх хувилбарыг судалж, турших ажил 6, 7 дугаар сард зохион байгуулагдлаа.

 

 

Үүний үр дүнд урьдчилсан байдлаар 23,0 мянган хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлээд байна.

 

✅ Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлтээр 8775 хүүхдийг хамруулах (хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт олгох);

 

✅ Түрээсийн зориулалттай байранд 5390 хүүхдийг хамруулах;

 

✅ Цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан орон сууцны хороолол, хотхоны доод давхрын байранд 720 хүүхдийг хамруулах (урьдчилсан дүгнэлт);

 

✅ Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон цэцэрлэгийн зориулалтаар засварлаж, тохижуулсан байранд 4480 хүүхдийг хамруулах (урьдчилсан дүгнэлт);

 

✅ Орчин үеийн дэвшилтэт технологийн гэр цэцэрлэгийг байгуулж 1200 хүүхдийг хамруулах;

 

✅ Xүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулах;

 

✅ Байгууллагын цэцэрлэгт 1000 хүүхдийг хамруулна. 

Shuud.mn
Сонин хачин