Улсын хэмжээнд 242 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, тэднийг 11800 багш сурган хүмүүжүүлж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум хоёр ээлжээр мянган туслах багшийг бэлтгэж байна. Нэгдүгээр ээлжийн сургалтаар 401 туслах багшийг бэлтгэсэн бол хоёрдугаар ээлжийн сургалт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ ээлжинд 510 хүн хамрагдаж байна.
Сургалтад хамрагдаж байгаа хүмүүс 18 кредитийн 11 төрлийн хичээлийг судалж байгаа юм. Төгсөгчдийг нийслэлийн боловсролын газартай хамтран оршин суугаа хаягтай нь хамгийн ойр ажлын байранд хуваарилна. Туслах багш нарын сургалтын төлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэв.
Уншиж байна |